21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


Бухимдлаас зайлсхийх арга

2008 оны 09-р сарын 27

Дэлхий нийтийн анхаарал татсан асуудлын нэг бол "стресс " буюу бухимдал юм. Бухимдал нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Дэлхий дээр 4 хүний нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн эмгэгт өртөж байна. Бухимдах, сэтгэл гутрах нь тахир дутуу болох, амь насаа егүүтгэхийн үндсэн шалтгаан болдог байна. Өнөөгийн байдлаар сэтгэц, зан төрх, сэтгэцийн хурц асуудлаар 450 сая хүн , тэдний ар гэр, хамаатан садан энэлэн шаналж байгаа тооцоо байдаг. Үүнээс гадна 10-20 сая хүн амиа хорлохыг завдаж байсан нь сэтгэл түгшээсэн үзэгдэл юм.

 

Бие сэтгэцийн ихэнх эмгэгүүд нь биологи, сэтгэл зүй, нийгмийн шалтгааны харилцан үйлчлэлээс үүдэн бий болдог бөгөөд гол эрсдэлт хүчин зүйл нь стресст өртөх, автах явдал гэж үздэг.

 

Бие сэтгэцийн эрүүл мэнд бол өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй ахуй амьдралын зайлшгүй хэрэгцээтэй 2 судас юм. Молекул судлалын эрин үед эрдэмтэд амьдрах, төрөл, ахуй нөхцөл яаж үйлчилдэгийг, яагаад заримдаа тархи сул ажилладаг болон сэтгэц, биеийн эрүүл мэнд 2 гүнзгий холбоотойг нотолжээ. Жишээ нь бухимдах, сэтгэл гутрах нь зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдэл болдог.

 

Харин бухимдлаас хүн өөрийгөө сэргийлэх, бухимдсан бол түүнийг тайлах чадвартайг тэр бүрий мэддэггүй. "Уул морийг эцээж, уур биеийг зовоодог" гэсэн монгол зүйр үг байдаг.

 

Хэрвээ танд уурлаж бухимдах, гутарч гуних тохиолдол гарвал ямар нэг эм тан хэрэглэхгүйгээр тайвшрах олон арга байдаг болохыг танд зөвлөмж болгоё !

 

Үүнд :

Бишрэн шүт

Та өөрийн хүндэтгэн хайрладаг, тухайлбал төрсөн нутаг, байгалийн сайхан, эцэг, эх, ах дүү,хань нөхөр, үр хүүхэд, дуртай шүлгийн сайхан мөр, тарни, уншлага гэх мэт таашаал өгдөг ямар нэгэн зүйлийг эргэн санаж, унших, бишрэн шүтэхэд бухимдал амархан тайлагдана.

 

Өөрийгөө тань

Та хэнтэй ч давтагдашгүй нэгэн гэдгээ үргэлж санаж яв. Хэн ч таныг зөвхөн нэрээр чинь л мэддэг шүү дээ. Тиймээс толинд өөрийгөө харж инээмсэглэ, Хамгийн дурсгалтай мөчөө эргэн сана, ирээдүйгээ сайхнаар төсөөл, хувцсаа сольж гоёх зэрэг үйлдэл хийгээрэй.

 

Ажил, амралтаа зөв төлөвлөж, хуваарил.

Та их ядарсан бол үнэхээр аминд тулсан л биш бол ажлаа түр орхи, биеэ суллан минут хиртэй суугаад өөрийн дуртай зүйлээ хий, сэтгэлийг чинь сэргээх хүнтэй ганц хоёр минут утсаар ярь энэ мэтээр 5 минут болоход сэтгэл тайвширч ажлаа үргэлжлүүлэх боломж бүрдэнэ.

 

Зөв амар

Олны дунд явж, шинэ танилуудтай болох, санал бодлоо солилцох нь бэрхшээлээс гарахад чинь тусална.Дэлгүүрээр явж шинэ бараа сонирхох, зоогийн газар сууж найз нөхөдтэй хуучлах, үзвэр , үдэшлэгт оролцон гоо зүйн таашаал авах нь танд ашигтай.

 

Мэдрэхүйг сайжруул

Сэтгэл тавгүй үедээ өөрөө өөртөө иллэг хийх эсвэл өөр хүнээр иллэг хийлгэж ч болно. Ялангуяа ар нурууны голоор иллэг хийхэд бие сэргэнэ. Мөн спортоор хичээллэх, дуу хөгжим сонсох нь хийморийг сэргээнэ.

 

Сэтгэлээ тайтгаруулж ариусгах

Тоо тоол, 100 түүнээс дээш хэд ч байж болно. Нөхцөл байдлаа өөрчил, шууд хаяаад гадаа гарч болох юм. Түр өөр зүйл рүү харж сатаарах, үгээ цөөлж ярианыхаа өнгийг өөрчил, гүнзгий амьсгал авах, уйлах, эсвэл чанга хашхирах, шувуудын жиргээ, усны урсгал, намуухан хөгжим сонсох, усанд орж биеэ угаах зэрэг үйлдэл нь тайвшруулах нөлөөтэй.

Инээ, түргэн шаламгай хөдөлгөөн хий, хүссэн цагтаа унт, 6-8 цаг унтах хангалттай байдаг. Энэ бүхий дараа та тайвширч, орчин тойрон чинь амгалан, жаргалтай болно.




Холбоосууд