21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


Цусны даралт ихсэх өвчин

2008 оны 09-р сарын 27
Цус нь зүрхээр шахагдан судсаар дамжин, бие махбодын бүхий л эрхтэн, эд эсэд хүчилтөрөгч, тэжээлийн бодисыг хүргэж байдаг.
 

Цусны даралт гэдэг нь судасны хананд үзүүлж буй цусны урсгалын хүч юм. Судасны ханын бүтэц хэвийн, уян хатан чанар сайн байвал цусны даралт хэвийн байна.

 

Насанд хүрсэн хүний хэвийн дундаж даралт 120/80 байна.

 

Даралт ихсэх өвчнийг эрт оношилж, эмчлээгүйгээс,

• Тархинд цус харвах

• Зүрх зогсох

• Бөөр гэмтэх

• Нүдний гэмтэл

• Үхэл

зэрэг аюултай хүндрэлүүд гарна !

 

Энэ нь бидний хооллолтын байдлаас ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал хэт их өөх тостой хоол удаан хугацаанд хэрэглэснээр, өөх тос нь судасны хананд очиж суун, цусны урсгалд саад учруулдаг байна. Та цусны даралтаа байнга хянаж байх хэрэгтэй.

 

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:

• Биеийн жингээ хэвийн хэмжээнд барих

• Өдөр бүр идэвхитэй хөдөлгөөнтэй байх/ явган явах, амралтаа идэвхитэй өнгөрүүлэх гэх мэт/

• Хэрвээ таны даралт хэвийн байвал жилд 1 удаа заавал даралтаа үзүүлж байх

• Давс багатай хүнсний бүтээгдэхүүн сонгох буюу хоолондоо аль болох бага давс хэрэглэх

• Хэт их өөх тостой мах, өрөм тосыг багаар хэрэглэх

• Архи спиртийн ундааг хэрэглэдэг бол багасгах

 

Давс ихтэй хоол удаан хугацаанд хэрэглэснээр даралт ихсэж, зүрхний ачаалал нэмэгдэн, хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж зүрх болон бусад эрхтнийг гэмтээдэг.

 

Натри нь давсны бүтцийн гол хэсэг бөгөөд төрөл бүрийн хоол амтлагч халуун ногооны найрлагад их хэмжээгээр агуулагддаг.

 

Та дэлгүүр явахдаа:

• Давсалсан төмс, дарсан өргөст хэмхний оронд төрөл бүрийн жимс, ногоо худалдаж аваарай.

• Хүнсний бүтээгдэхүүний шошгыг заавал уншаад " Давс багатай", "Давсыг багасгасан", " Давсгүй " гэсэн шошготой бүтээгдэхүүнийг сонгоорой.

• Лаазалсан консерв, жигнэсэн мах, хиам, зайдасны оронд шинэ мах, загас, тахианы махыг хэрэглээрэй.

 

Та хоолоо бэлтгэхдээ:

• Давсны оронд төрөл бүрийн амтлагч, хэрэглэ.

• Хоолоо сармис, чинжүү, лаврын навч, гоньд,гаа, перец зэрэг төрөл бүрийн амтлагчаар амталж болно

• Цайгаа аль болох давсгүй ууж сурах

• Давсархаг сүмс, цуу, кетчупийг аль болох бага хэрэглэх




Холбоосууд