21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


Мэссеж зөвөлгөө 5

2009 оны 02-р сарын 21
Согтууруулах ундааны эрүүл хэрэглээ

1. Хоногт 24 цаг л байдаг шиг юм бүхэнд тогтсон хязгаар гэж бий. Элэг мөн адил тодорхой хэмжээний спиртийг л саармагжуулан хоргүйжүүлж чаддаг нь архины 1 стандарт тун юм.

2. Шар айраг 285 мл, улаан дарс 60 мл, виски 30 мл, архи 30 мл бол 1 стандарт тун гэгдэх бөгөөд долоо хоногийн 2 өдөрт нь согтууруулах төрлийн ундааг огт хэрэглэхгүй байхыг зөвлөж байна 

3. Согтууруулах ундаанд “Одоо боллоо, энэ удаад ингээд өндөрлөе” гэж хэлэх л үлдлээ. Дэлгэрэнгүйг www.telemedicine.mn хаягаас уншина уу.


Хоногт 24 цаг л байдаг шиг юм бүхэнд тогтсон хэмжээ хязгаар гэж бий. Элэг ч мөн адил тодорхой хэмжээний спиртийг л саармагжуулан хоргүйжүүлж чадна.

Биемахбодын үйл ажиллагааны энэхүү чадавхиас архины стандарт тун гэсэн ойлголт урган гарсан билээ. Өөрөөр хэлбэл эрүүл хүний элэгний эсийн нэг удаад хоргүйжүүлэн, биед аюулгүй болгож чадах этилийн спиртийн хэмжээг хэлж байгаа юм.

Улс бүхэн өөрсдийн судалгаагаараа архины стандарт тунг өөр өөрөөр тогтоосон бөгөөд харамсалтай нь Монголд энэ төрлийн судалгаа хараахан хийгдээгүй байгаа юм. Иймээс танд Австралийн “Мансуурал Судлалын Үндэсний Төв”-өөс гаргасан архины стандарт тунгийн талаарх зөвлөмжийг хүргэе.

10 грамм /12.5 мл/ цэвэр этилийн спирт агуулсан бүх төрлийн согтууруулах ундааг архины нэг стандарт тун гэдэг байна. Шар айраг, дарс тэр байтугай айраг ч мөн согтууруулах ундааны төрөлд хамаардгийг дахин сануулъя.
 

• 4.9%-ийн шар айраг 285 мл

• 18%-ийн улаан дарс 60 мл 

• 40%-ийн виски 30 мл 

• 38%-ийн архи 30 мл


Согтууруулах ундааг энэхүү тунгаас хэтрүүлэлгүй уухыг мөн түүнчлэн долоо хоногийн 2 өдөрт нь согтууруулах төрлийн ундааг огт хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Мэдээж энэ хэмжээ биемахбодын хувьд эрүүл хүний тухайд яригдаж байгаа гэдгийг анхаараарай.

Хурим найр, төрсөн өдөр, хүлээн авалт гээд сархдыг хэрэглэхээс аргагүй байдалд орох тохиолдолтой олон таарна. Дан ганц эрүүл мэндэд төдийгүй нийгэм, хүмүүсийн харилцаанд архи ямар сөрөг нөлөө үзүүлдгийг бид сайн мэднэ.

Тиймээс архийг багаар тохируулан хэрэглэж занших нь чухал гэдгийг л та ойлгоорой. Мэдээж архинаас татгалзаж чадвал өөрийн эрүүл мэнддээ маш том “бэлэг” барих нь ойлгомжтой билээ. Энэ удаагийн зөвлөгөөнүүдээрээ архины хор хөнөөл, хэрэглээний талаар бага ч атугай мэдээлэл өгөхийг зорилоо. Заавал ихийг ууж, ухаанаа алдатлаа согтосноор баяр цэнгүүн тэмдэглэсэн болдог улигт ойлголтыг таягдан хаяарай.

Танд харин “Одоо боллоо, энэ удаад ингээд өндөрлөе” гэж хэлэх л үлдлээ.




Холбоосууд