21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


Зүрхний цахилгаан бичлэг хийх

2008 оны 10-р сарын 09
4.12.1. Зорилго:

1. зүрхний болон бусад өвчнүүдийг оношлох, ялган оношлох.

2. эмчилгээний явцыг хянах, үр дүнг тооцох

3. зүрхний цахилгаан бичлэгийг нарийсган хийж, асуудлыг шийдэх

 

4.12.2. Заалт: Зүрх судасны аливаа өвчин эмгэг

 

4.12.3 Эсрэг заалт: Ачаалалтай бичлэг биш бол эсрэг заалт үгүй

 

4.12.4 Бэлтгэл ажил:

1. Зүрхний цахилгаан бичлэгний аппаратыг газардуулсан байх

2. Өвчтөн хэвтүүлэх ор төмөр газардуулсан байх

3. Тасалгааны хэм 20-25 байх (булчингийн чичиргээ үүсгэхгүй байх)

4. Өвчтнөө урьдчилж 10-15 минут амрааж тайвшруулна.

5. Хоол идсэн бол 2 цагийн дараа зүрхний бичлэг хийх

 

4.12.5 Шаардлагатай зүйл;

1. Зүрхний бичлэгийн аппарат иж бүрэн хэрэглэлийн хамт (электрод цас гэх мэт )

2. Электрод дор жийрэглэх самбай

3. Самбайг норгох изотоник уусмал

 

4.12.6 Үйлдлийн технологи:

1. Өвчтөнөө модон орон дээр хэвтүүлж электродуудтай холбоно. Гарын шуу хөлийн шилбэний доод гуравны нэг хэсэгт 4электрод цээжинд 6 нлектрод байрлуулна. Үүнд : барун гарт улаан , зүүн гарт шар, зүүн хөлөнд ногоон , баруун хөлөнд хар электродыг холбоно. Цээжинд V1-улаан өнгийн электродыг өвчүүний баруун ирмэгээр 4-р хавирганы завсар, V2-шар өнгийн электродыг өвчүүний зүүн ирмэгээр 4-р хавирганы завсар, V3- ногоон өнгийн электродыг 2, 4 -р байршлын дунд, V4-хар өнгийн электродыг зүүн эгэмний дунд шугамаар 5-р хавирганы завсар , V5-хөх өнгийн электродыг 4-р холболттой нэг түвшинд зүүн суганы урд шугаманд байрлуулна, V6-бор өнгийн электродыг зүүн суганы дунд шугамд V4, V5 электродтой нэг түвшинд байрлуулна. Электродоо холбож дууссаны дараа бичлэгийг/ эхлээд мөчний дараа нь цээжнийхийг/ хийнэ. Аппаратыг салгасны эцэст электродоо авна.

2. Арьсанд электродыг нягт наалдуулахын тулд электрод тавих газар арьсыг спиртээр тосгүйжүүлнэ. Арьс нь үс ихтэй бол урьдчилж савангийн уусмалаар норгоно. Электродон доор 0.9 хувийн давсны уусмалаар норгосон самбайгаар жиирэг тавина, электрод нягт байвал илүү үр дүнтэй.

3. Цахилгаан бичлэгийг бичихээс өмнө бүх холболтонд миливольт буюу хүчдэлийг тохируулна. Гол төлөв зүрхний ажиллагааны 6-12 цикл, шаардлагатай бол түүнээс дээш бичнэ.

 

4.12.7. Үргэлжлэх хугацаа : 5-7 минут

 

4.12.8. Үйлдлийг хэн гүйцэтгэх : Мэргэжсэн сувилагч.

 

4.12.9. Үйлдлийн явцын болон төгсгөлийн хяналтыг хэн гүйцэтгэх: эмчлэгч эмч зүрх судасны эмч




Холбоосууд