Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу


Хурц Хэрэх Өвчний оношийн зааварчлагаа

2008 оны 10-р сарын 28

Үзэхийн тулд дарна уу Үзэхийн тулд дарна уу Үзэхийн тулд дарна уу Үзэхийн тулд дарна уу Үзэхийн тулд дарна уу

 

 

Хэрэх өвчин

• Цус задлагч бета стрептококкын А бүлгийн халдвараар өвчилсөн тонзиллит, фарингит өвчний хүндрэл болж стрептококкын эсэг антигенд аутоиммуны хариу урвал өгөх замаар холбох эдүүдийг гэмтээдэг өвчин.

 

• Уг өвчнөөр 7-15 насныхан голчлон өртөж зүрх судасны системийг гэмтээвэл ревмокардит, үеийг гэмтээвэл полиартрит, тархийг гэмтээвэл хорей, арьсыг гэмтээвэл цагираг хэлбэрийн улайлт, эсвэл товруу маягийн тууралтаар илэрдэг.

 

• Ангинаар өвдөснөөс хойш 2-3 долоо хоногийн дараа хүүхэд залуучууд гэнэт халуурч, өвдөг болон том үеэр хүчтэй өвдөнө. Өвдөлт нь хэрж хэсэж өвдөнө, зүрх орчим өвдөх, амьсгаадах, зүрх дэлсэх зэргээр илрэнэ.

 

• Зарим тохиолдолд нэг төрлийн шинж буюу зөвхөн үе өвдөх, зөвхөн зүрхний эсвэл хорей маягаар илэрч болно

 

• Том хүүхдүүд, цэргийн насныханд явц аажуу тод биш илрэх ч бий

 

 

Ангилал

1.0 Ревматизмын идэвхижлийн үе

1.1. Зүрхийг гэмтээгээгүй ревматизм

1.1.1. Ревматизмын гаралтай үений үрэвсэл

1.1.2. Ревматизмын гаралтай хорей

1.2. Зүрхийг гэмтээсэн ревматизм

1.2.1. Анхдагч ревмокардит

1.2.2. Гажиг үүсгээгүй дахилтат ревмокардит

1.2.3. Гажиг үүсгэсэн дахилтат ревмокардит

2.0 Ревматизмын идэвхигүй үе

 

Буцах




Холбоосууд