21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


Титэм судасны эмгэг өсвөр насны хүүхдэд илэрсэн нь

2014 оны 06-р сарын 02

Титэм судасны эмгэг өсвөр насны хүүхдэд илэрсэн нь

 

Оршил

Атеросклероз өвчин ямарч насанд илэрч болно.  Титэм судасны аутопсийн судалгаанд 10-14 настай өвчтөний  8% -д өөхөн  зурвас илэрсэн. Гэвч  ихэнхи тохиолдолд эмнэл зүйн илрэл нь өөхөн зурвасын өөрчлөлт  илэрсэнээс 30-д жилийн дараа гардаг бөгөөд зүрх судасны эрсдэлтэй хүмүүст илүүтэйгээр тохиолддог байна. Атеросклерозын гол хүчин зүйлсэд цусны даралт ихдэх, чихрийн шижин, таргалалт, удамшил, липидын солилцооны алдагдал, тамхи таталт зэрэг нь ордог. Зүрхний титэм судасны эмгэгтэй  хүмүүст удамшил чухал байрыг эзэлдэг бөгөөд эрт насанд илэрдэг байна.  Эцэг эх нь титэм судасны өвчтэй хүүхдэд цусны липид болон липопротеин өндөр байдаг. Липопротеин - А бүтцийн хувьд плазминогентэй төстэй фибринолизыг сааруулдаг. Энэ нь бага нягтралтай бөгөөд судасны хананд нэвчиж атеросклерозын товрууг бүрэлдүүлдэг.Залуу хүмүүст холестерины түвшин зүрх судасны эрсдэлтэй  холбоотой  болох нь судалгаагар нотлогдсон байна.

 

Өвчний тохиолдол

 

Доорхи  тохиолдолд 17 настай охинд  титэм судасны эмгэг илэрч  улмаар зүрхний хагалгаанд орон эмчлүүлсэн байна. 

Өвчтөн 17 настай, биеийн жин хэвийн, ердийн гадаад төрхтэй , зүрхний орчим өвдөнө, зүүн гарруу дамжина гэсэн зовиурын улмаас эмчид хандсан. Анхны үзлэгээр лабораторын үзүүлэлтүүд хэвийн. Зүрхний ачаалалтай сорил эерэг гарсан тул ангиографи хийлгэснээр титэм судасны өвчлөл илэрсэн.  Баллон ангиопластикийг хийж болоогүй. Зүүн ховдлын цацалтын  хэмжээ / EF/ хэвийн, зүрхний орой арын хэсгийн гипокинезитэй. Өвчтөнг ажиглалтан доор  эмнэлгээс гаргасан. Тус эмчилгээ үр дүнгүй байсан тул 10 сарын дараа дахин ангиографи хийхэд титэм судасны тархсан хүнд хэлбэрийн өөрчлөлт илэрсэн.  Улмаар  зүрх уушигны bypass  мэс засалд орж титэм судасны залгаас тавиулсан. Хагалгааны дараа зовиурууд арилж өвчтөн гэртээ аспирин, ловастатин эмийн заалттай гарсан. 

Түүнээс хойш 20-д сарын дараагаар дахин зүрхний зовиурын улмаас өвчтөн давтан үзлэгэнд ороход лабораторын бүх үзүүлэлтүүд хэвийн байсан зөвхөн Липопротеид- А хэмжээ өндөр байсан.  Зүрхний ачаалалтай сорил болон  миокардын цацалтын шинжилгээнүүд ишемийн шинж заасан тул эмийн эмчилгээ болох atorvastasin, gemfibrosil –н эмчилгээг эхлүүлсэн.  3 сарын дараа Липопротеин –А  хэвийн хэмжээндээ орж зүрх орчмын өвдөлт арилсан.

 

Хэлэлцүүлэг

 

Олонхи судалгаанд атеросклероз эрт хүүхэд насанд  өөхөн зурвасаар эхэлдэг бөгөөд эрсдэлт хүчин зүйл байвал титэм судасны өвчлөлийг үүсгэхэд нөлөөлдөг байна. Титэм судасны өвчний эрсдэлт хүчин зүйлс болон атеросклерозын хоорондын  хамаааралд  липопротеин, холестерины хэмжээ, тамхи таталт, чихрийн шижин, таргалалт болон даралт ихсэлт нь өсвөр насны болон залуу хүмүүсийн атеросклерозын чухал тодорхойлогч бөгөөд уг өвчин  даамжрахыг урьдчилан сэргийлэх нь зүйтэй.

·         Липопротеин –А зүрхний өвчлөлтэй хамааралтай болох нь судалгаагаар нотлогдсон байна. Мөн зүрхний шигдээсийн судалгаанд  Липопротеин –А өндөр байсан. Тухайн тохиолдолд атеросклерозын ховор хэлбэр өсвөр насанд тохиолдсоныг тэмдэглэсэн.  Уг өвчтөнд Липопротеин –А- с бусад үзүүлэлтүүд хэвийн байсан. Липопротеин –А –н өндөр хэмжээ /103 mg/dl/ өвчтөнд титэм судасны хүнд хэлбэрийг үүсгэсэн байж болзошгүй гэхдээ чухамхүү яагаад ийм эрт бага насанд илэрсэнийг хэлж мэдэхгүй байна.

Липопротеин –А нь элгэнээс ялгардаг бөгөөд  хоол хүнстэй хамааралгүй.  Atorvastatin, gemfibrosil  эмнүүд нь  Липопротеин –А  хэмжээг буруулдаг болох нь судалгаагаар нотлогдсон байна.

·         Атеросклерозын урьдчилан сэргийлэлтийг эрт 15-34 наснаас эхлэх нь зүйтэй. Тухайн өвчтөний тохиолдолд зохистой эмийн эмчилгээг эрт эхэлсэнээр атеросклерозын  даамжрах процессыг  эргүүлэх  боломжтойг илтгэсэн байна.

Зураг 1. Өвчтөний титэм судасны ангиографийн шинжилгээ

 

 

NJE сэтгүүлээс  орчуулав.




Холбоосууд