21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


Өмнөговь аймаг

2014 оны 08-р сарын 14

Өмнөговь

Өмнөговь  аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 15 сум, 58 багтай. Аймгийн төв Даланзадгад хот.

2013 оны эцэст аймгийн нийт суурин хүн ам 58555, өрх 18788 бүртгэгдсэн нь өнгөрсөн оноос хүн ам 1970 хүнээр, өрх 959-өөр тус тус нэмэгдсэн байна. Нийт  хүн амын 31,2 хувийг 0-15 насны хүүхэд, 63,1 хувийг 16-59 насны, 5,7 хувийг 60 ба түүнээс дээш насны хүн ам эзлэж байна.  Өмнөговь аймаг нь Монгол улсын хамгийн өмнөд хэсэгт оршдог бөгөөд урд талаараа БНХАУ-тай, баруун талаараа Баянхонгор, баруун хойд хэсгээр Өвөрхангай, хойд талаараа Дундговь, зүүн талаараа Дорноговь аймгуудтай тус тус хиллэн оршино.

Аймгийн төв Даланзадгад хот нь Улаанбаатар хотоос 560 км зайтай. Монгол улсын хэмжээнд хамгийн том 165,0 мянган кв.км нутаг дэвсгэртэй ба хүн амын суурьшил сийрэг  3,4 квадрат километр нутагт 1 хүн, 13,2 квадрат километр нутагт 1 өрх ноогдон хүн ам суурьшиж байна. 

Байгаль цаг уурын хувьд эрс тэс эх газрын уур амьсгалтай, өвөлдөө -20-30 градус хүртэл хүйтэрдэг, дулааны улиралд халуун нь 30-38 градус, салхины хурд 5-15 м/сек,  заримдаа 34-45 м/сек хүрдэг,

Аймгийн хэмжээгээр эрүүл мэндийн байгууллага 73 ажиллаж байгаагаас улсын төсвийн эмнэлэг 19, өрхийн эмнэлэг 3, хувийн эмнэлэг 19, эмийн сан 28 тус тус ажиллаж байна. эрүүл мэндийн салбарт 147 их эмч, 319 дунд мэргэжилтэн ажиллаж байна.

Бүсийн оношлогоо эмчилгээний төв

2012 оны 1 сарын 1-с Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон өргөжин ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар их эмч 55, сувилагч 81, эх баригч 8, лаборант 7, бусад дээд мэргэжилтэн 7, туслах ажилчид 42 нийт 200 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна




Холбоосууд