21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


Сүхбаатар аймаг

2014 оны 08-р сарын 14

Сүхбаатар аймаг

Тус аймаг 82300  км² газар нутагтай 2012 оны байдлаар  56.600мянган хүн амьдарч байна. Засаг захиргааны 13 сум, 66 багтай, 60 орчим мянган хүн амтай. Хүн амын олонхи нь Халх, Дарьганга ястан бөгөөд Үзэмчин, Барга, Хуучид, Өөлд, Цахар ястан цөөнх хувийг эзэлдэг.

Нутгийн хийлийн нийт урт 1340 км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.

Аймгийн нутаг Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд нийтдээ 82,3 мян.км 2 газар нутагтай, тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200м өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн түвшинээс дээш 1778м-т өргөгдсөн Шилийн Богд уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 790м-т өргөгдсөн Байшинт юм.

Сүхбаатар аймаг нь ус зүйн мужлалаар ус багатай бүст багтах бөгөөд гадаргуугийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-аад булаг шанд, гол горхи байдаг.

Аймаг, сумдын төв эрчим хүчний систем болон мэдээлэл харилцаа холбооны сүлжээнд бүрэн хамрагдсан.

 

Нэгдсэн эмнэлэг

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь  нийт 275 ажилтантай, 155 ортой, амбулатори , стационарын чиглэлээр эмчилгээ үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг  явуулж байна.




Холбоосууд