21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


LUX-DEVELOPMENT S.A.

2008 оны 09-р сарын 27
Люксембургийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг


http://www.lux-development.lu/

Lux-Development бол Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг юм. Энэ нь Люксембургийн засгийн газар ба бусад доноруудаас 4 тивийн 20-оод улс оронд хөгжил дэвшлийн хамтын ажиллагааны төслүүдийг санаачлан хэрэгжүүлэгч байгууллага болно. Тус агентлаг зөвхөн засгийн газар хоорондын төслийг хэрэгжүүлдэг бөгөөд 2006 онд л гэхэд нийт 60 сая илүү евро зарцуулсан байна.

Lux-Development-ийн төв байр нь Люксембург хотод байрлаж, 55 ажилтнаас бүрдсэн баг 110 төслийг Ази, Африк, Латин Америк, Балканы хойгийн орнуудад удирдан явуулж байна. Агентлагийн ажиллагааны цөм нь Люксембургийн засгийн газраас тогтоосон голлох 10 оронд чиглэгддэг. Эдгээрт Буркина Фасо, Мали, Нигер, Сенегал, Вердийн хошуу, Намиб, Эл Салвадор, Никарагуа, Лаос ба Вьетнам улс ордог. Үүнээс гадна Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагаас дэмжин явагддаг төслүүдийг Балканы Серб, Косово, Монтенегро, Албани улсууд, Өмнөд Америкийн Эквадор, Азиас Монгол, Африкаас Руанда, Морокко, Тунис улсуудад хэрэгжүүлж байна. 

lux

Lux-Development-ийн төв байр нь Люксембург хотод байрлаж, 55 ажилтнаас бүрдсэн баг 110 төслийг Ази, Африк, Латин Америк, Балканы хойгийн орнуудад удирдан явуулж байна. Агентлагийн ажиллагааны цөм нь Люксембургийн засгийн газраас тогтоосон голлох 10 оронд чиглэгддэг. Эдгээрт Буркина Фасо, Мали, Нигер, Сенегал, Вердийн хошуу, Намиб, Эл Салвадор, Никарагуа, Лаос ба Вьетнам улс ордог. Үүнээс гадна Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагаас дэмжин явагддаг төслүүдийг Балканы Серб, Косово, Монтенегро, Албани улсууд, Өмнөд Америкийн Эквадор, Азиас Монгол, Африкаас Руанда, Морокко, Тунис улсуудад хэрэгжүүлж байна. 

cibles

Үндсэн 10 улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа үр дүнг дээшлүүлэх зорилгоор 6 харъяа төлөөлөгчийн газар ажиллуулж, 7 дахийг өнгөрсөн жил Дакарт нээсэн ажээ. Lux-Development-ийн төслийг хэрэгжүүлэх ажиллагаанд төлөөлөгчийн газрын ажилтан, техникийн туслахууд, мэргэжлийн зөвлөхүүд нийт 135 орчим хүн ажиллаж байгаа юм.

Lux-Development-ийн ажилтнуудын дээдлэх зарчим нь эв санааны нэгдэл, бусдын соёл, зан заншил, шашинд хүндэтгэлтэй хандах, шударга үнэнч, үр ашигтай байх зэрэг болно. Lux-Development нь хязгаарлагдмал хувьцаат компани бөгөөд хувь нийлүүлэлтийн 98%-ийг Люксембургийн засгийн газар, 2%-ийг Societe Nationale des Credit a l' Investissement бүрдүүлдэг байна.  Сүүлийн жилүүдэд Lux Development-аас зарцуулах хөрөнгийн фонд эрс нэмэгдэж, хүн хүч, удирдлагын систем нь боловсронгуй болж иржээ. Агентлагийн удирдах зөвлөлд Люксембургийн засгийн газар, мэргэжлийн холбоод, NGO-н Хөгжлийн нийгэмлэгийн төлөөлөгчид, 2 хувь хүн, мөн Lux-Development-ийн удирдах захирал ордог байна.

Lux-Development-ийн хөрөнгө оруулалт нь 1995 онд 10 сая евро байсан бол 10 жил орчмын хугацаанд 6 дахин нэмэгджээ.
Lux
Люксембургийн засгийн газраас хамтрагч орон бүрд ICP-хамтын ажиллагааны программыг зохиож, төслийн хүрээнд байрлал, салбар, мэргэжлийг тодорхойлсон, олон жилийн программыг олон жилийн төсөвтэйгээр зохион байгуулдаг байна.

Lux-Development-ийн ажлын зарчим нь:

1. Эд хэрэгслийн худалдан авалт, ажил, үйлчилгээг эрхлэгчдийг сонгон шалгаруулахдаа  ижил эрхтэйгээр тендерт татан оролцуулах. Веб хуудас ба хэвлэл мэдээллээр дамжуулан энэ ажиллагаагаа ил тод байлгах.

2. Тендерт оролцох эрх нь тухайн ажиллагааг явуулж буй улс орон, үндэстнээс хамааралгүйгээр бүх хувь хүн, хууль ёсны объектуудад ижил нөхцөлтэйгээр нээлттэй байх.

3. Гэрээнд заасан эд хэрэгсэл, хангамжийг аль ч улс орноос татан авч болох.

4. Ашиг сонирхлын зөрчил, авилгалаас урьдчилан сэргийлж бүх гэрээ хэлэлцээрийг маш хатуу ёс журамд тулгуурлан хийх.

5. Тэтгэлгийн гэрээг хийх журам нь саналын хавтас хэрэгт тодорхойлогдсон  байх. Lux-Development ихэнх санхүүжилтаа хэрэгжүүлэхдээ Европын Хөгжлийн Фондоор санхүүждэг гэрээ, хэлэлцээрийн журам нөхцлийг тулгуурлан зохиодог байна.

Lux-Development янз бүрийн салбар, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, гүйцэтгэл сайтай, хамт олонч, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг зэрэг шалгуураар ажилтнуудаа сонгон авдаг бөгөөд үүнд аль ч улс үндэстний хүмүүст хаалга нь нээлттэй байдаг юм. Манай оронд Lux-Development-ийн хэрэгжүүлж буй төсөл нь маш амжилттай хэрэгжиж байгаа юм.




Холбоосууд