21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


Завхан аймаг

2014 оны 08-р сарын 14

Завхан аймаг

Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Нутаг дэвсгэр нь 82,5 мян.км.кв, хүн ам нь 69672 мянга, Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог.

Аймгийн Төв Улиастай хот нь Зүүн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр /4031м/, түүний салбар Тарвагатай, /3227м/ Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн /2619м/ нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулстай уулархаг нутагтай бөгөөд баруун хэсэг нь гүвээ толгод, гол хөндий зонхилсон хээр тал нутагтай юм. Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол болон Хүнгийн голын өргөн хөндийтэй. Баруун, Баруун урд хэсэгт Монголын их элс, Борхярын элсэн манханууд 100-200 км үргэлжилдэг.

Эх газрын эрс тэс уур амьсгалтай, 1-р сарын дундаж темп -20ө -30өС, монголд хамгийн хүйтэн өвөл /Тосонцэнгэлд/ -53 С хүрч байв. 7-р сард 13 -22С, жилд өндөр уулсаар 400 мм, баруун хэсгээрээ 80-100 мм, ихэнх нутгаар 200-260 мм тундас унадаг.

 

Нэгдсэн эмнэлэг

     

Завхан аймагт Эрүүл мэндийн байгууллагын үндэс суурь нь анх 1929 онд Оросын эрдэмтэн Белянскийн удирдлагаар“ Докторын газар “ нэртэйгээр тавигджээ.

1933 оноос  эхлэн аймгийн төвд 5 ортой  больниц байгуулж 1 хэлмэрч, 4 асрагчтайгаар ажиллаж, аймгийн төв дахь “ Ардын эмнэлгийн газар “  нэртэйгээр ажиллаж эхэлжээ.

1957 оноос “Аймгийн  Нэгдсэн эмнэлэг”-ийн зохион байгуулалтанд орж ажиллаж  эхэлсэн. Одоо Аймгийн Нэгдсэн эмнэлэг 195 ортой. 7 үндсэн мэргэжлийн 16 амбулаторийн  кабинет,15 тасагтайгаар үйл ажиллагаагаа  явуулж байна.

Нэгдсэн эмнэлэг нь  нийт  274 ажилчидтай Үүнд:   их эмч 54,  бусад дээд мэргэжилтэн 12, бага эмч 18,  сувилагч тусгай   мэргэжилтэн  118 ,  үйлчилгээний  ажилчид  72 ажиллаж байна. Мэргэжлийн зэрэг цолтой  140  эмч  мэргэжилтэн  ажиллаж  байгаагаас Клиникийн  профессор 8, Анагаах ухааны магистр 58 байна.

              




Холбоосууд