21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


MnCardio програмд хийсэн өөрчлөлт

2014 оны 09-р сарын 10

Систем нь өвчтөний регистерийн дугаараар шүүж хайлт хийх ба гагцхүү регистерийн дугаарыг ашиглан өвчний түүхийг сөхөн үзэх боломжтой. Энэхүү талбарт регистерийн дугаар оруулж хайх товчийг дарна. Регистерийн дугаарыг эхлээд хоёр үсэг, араас нь найман тоо байрлахаар кодолсон болно. Хэрэв уг өвчтөн өмнө нь системд бүртгэгдсэн бол өвчний түүх шууд нээгдэнэ.

 

Хэрэв тухайн өвчтөн системд бүртгэлгүй тохиолдолд шинээр бүртгэж авах эсэх талаар лавлан асуух бөгөөд энэ үед регистерийн дугаарыг зөв бичсэн эсэхийг сайтар лавлан харна уу. Дараа нь жижиг дөрвөржинг чагтлаад "Шинээр үүсгэх" товчийг дарна.

 

Хэрэв өвчтөний мэдээлэл ЭМЯ-ны серверээс олдвол ихэнх талбар автоматаар бөглөгдөнө.

 

Өвчтөн өмнө нь системд бүртгэгдэж байгаагүй бол өвчтөний паспортын мэдээллийг бөглөн оруулна. Энэ хэсэгт эмчийн үзлэгийн тайлан АМ-1Б маягтад тусгагдах заавал бөглөх шаардлагатай асуултууд багтсан болно.

 

Паспортын мэдээлэл орсон өвчтөний мэдээлэл дараах байдалтай харагдана.

Паспортын мэдээллийг засварлах бол "Өөрчлөх" товчийг дарна.

Энэхүү өвчтөнөөр асуулт нээж системд бүртгэлтэй бусад эмч нараас зөвлөгөө авах бол "Асуулт нээх" товчийг дарна.

 

"Шинэ үзлэг" товчийг дарж үзлэгийн талаарх мэдээллийг оруулна.

 

 

Оношийг ICD10 кодоор оруулах ба ингэхдээ ICD10 гэдгийн ар талын жижиг цонхонд түлхүүр үгийг бичнэ. Энэ үед систем кодон дотроос уг үг буюу таны бичсэн хэсэг орсон оношуудын жагсаалтыг гаргаж өгөх ба уг жагсаалтаас сонгох оношоо дарна. Жагсаалт урт тохиолдолд нэмэлт түлхүүр үгүүдийг бичих замаар  жагсаалтыг багасгах боломжтой. Жишээ нь hypertension гэсэн үгийг бичихэд уг үг орсон бүх оношийн жагсаалт гарна. үүн дээрээ нэмээд secondary гэж бичвэл дээрх хоёр үг байгаа оношууд жагсаж жагсаалт жижгэрнэ. Мөн кодыг мэдэж байгаа тохиолдолд шууд бичиж болно.

 

 

 

 

Эмчилгээ, процедур, шилжүүлэг, үндсэн өөрчлөлтийн хэсэгт оношийн хэсэгт ажиллах зарчмын дагууд мөн ажиллана. Энэхүү нэг цонхондоо хайлт хийх замаар эдгээр мэдээллүүдийг оруулах бөгөөд мэдээлэл нь доод хэсэгт өөр өөрийн хэсэгт багцлагдана. Багцлагдсан мэдээллийн арын Арилгах товчийг дарж тухайн оруулсан мэдээллийг арилгах боломжтой.

 

Эмчилгээний хувьд тун, хэдэн удаа, хугацаа, арга зэргийг эмийн сонголтоо хийсэний дараагаар багцлагдсан хэсэгт нэмж оруулна.

 

Үзлэгийг оруулж дууссаны дараагаар Хадгалах товчийг дарах ба дээр оруулсан мэдээлэл цонхны доод хэсэгт “зөвхөн харах” хэлбэрт шилжиж байрлана. Энэ хэсэгт байрлах Хэвлэх товчийг дарсанаар тухайн үзлэгийн харагдах хэсгийг өвчтөнд хэвлэж өгөх боломжтой.

 

 




Холбоосууд