21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


Зүрх судасны практикт нанотехнологийн хэрэглээ

2014 оны 09-р сарын 23

Зүрх судасны практикт нанотехнологи, наноматериал нэвтэрснээр оношлогоо болон эмчилгээнд үсрэнгүй өөрчлөлт болж байна. Сүүлийн үед артери болон венийн тромбозын асуудал зүрх судасны практикт тулгамдсан асуудлын нэг юм.  Сүүлийн жилүүдэд бага нягтралтай  хэт авиа нь  бүлэн хайлуулах шинж чанартай  болох талаар  олон судалгааны баримтууд хэвлэгдсэн байдаг.

 

Хэт авиан шинжилгээний үеэр нанохөөсөнцөр нэмэлтээр шинжилгээнд ашиглах нь харалтын нягтралыг нэмэгдүүлээд зогсохгүй, бүлэн уусгах нөлөө үзүүлж байгаа нь нотлогдсон (Bimbaum et al  1998). Нанохөөсөнцрийн гол үйлчлэл  нь тромботой бэхлэгдэж , улмаар хэв авианы  нөлөөгөөр бүлэнг задлаж  механик гэмтэл учруулдаг  гэж  тайлбарлагддаг. Энэхүү шинжилгээний аргыг сонотромболизис  хэмээн нэрлэдэг (Daffertshofer Hennnerici 2006 ).

 

Нанотехнологийн молекулын аргаар гарган авсан нанолипоблокатор нь идэвхжсэн макрофагийн  бага нягтралтай липопротейныг залгих явцыг саатуулдаг (Сhinari et al 2006).  Нанолипоблокатор  нь бага нягтралтай липопротеинд  хоёр замаар харилцан үйлчилдэг байна. Сөрөг ионоор цэнэглэгдсэн нанолипоблокатор  саармаг болон багахүчилжсэн бага нягтралтай липопротеинтой  бэхлэгдэж, цаашид эдгээрийн хүчилжих процессыг зогсоодог .Үүний зэрэгцээгээр нанолипоблокатор нь макрофагын гадаргуу дээрх скэвенджер рецептортой холбогдож цаашид хяналгүйгээр хүчилжих процессыг саатуулж үйл ажиллагааг нь дарангуйлдаг  байна.(Chinari et al 2006). Үүний үр дүнд шинээр үүсэх өөхөн эс багасч макрофаг дахь холестрины хэмжээ буурдаг гэж  тогтоогдсон.

 

Зүрхэн доторх болон судсан доторх имплантат бэлтгэхэд наноматериал чухал байр суурийг эзлэж  байгаа билээ. Хиймэл хавхлагын манжетыг мөнгөний наноширхэгээр бүрхсэнээр хагалгааны дараах халдварт эндокардитын хувийг багасгаад зогсохгүй бүлэн үүсэх нь харьцангуй бага болдогийг эрдэмтэд судалсан байна.

 

Титэм судсан дотуурх стентын гадаргууг бүлэн уусгах эмийн наноширхэгээр бүрхсэнээр мэс ажилбарын дараах рестенозын тохиолдлыг багасгадаг гэж  судалгаагаар нотолсон.

 

Сүүлийн үед  цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянах үүрэгтэй нанороботыг бүтээсэн талаар мэдээлэл гарсан (Cavalcanti et al 2008). Үүнийг нэвтрүүлснээр сахарын хэмжээг үзэхийн тулд авдаг олон удаагийн цусны шинжилгээ байхгүй болох юм. Наноробот нь цусан дотор байнга оршиж эрхтэн бүрийн сахарын хэмжээг тогтоосноор өвчний явцыг нарийн хянахад их чухал холбогдолтой. Нанороботын гадаргуу гиалуринадазаар хучигдсан байдаг бөгөөд амьдрах хугацаа нь ойролцоогоор 3 сар юм.  Шинжилгээний хугацаа дуусахад сигнал илгээснээр  роботын гадаргуугаас гиалуронидаз нь гадагшилдаг . Үүний  үр дүнд чихрийн шижинтэй  хүмүүсийн хяналт сайжирч тэдний амьдралын чанар  дээшилдэг байна.

 

Бэлтгэсэн                                О.Чулуунцэцэг, Дорнод, БОЭТ зүрх судасны эмч




Холбоосууд