21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ВАНТ УЛС

2008 оны 09-р сарын 27

Люксембург /Grand Duchy of Luxembourg/ Баруун Европийн төвд орших Герман, Франц, Бельги орноор тойрон хүрээлэгдсэн 2,586.4 км квадрат газар нутагтай үндсэн хууль бүхий хэмжээт эрхт хаант засаглалтай орон юм.
lux1
Төрийн тэргүүн нь их ван, Нийслэл нь Люксембург хот.  Нутгийн ихэнхийг толгодлог тал эзлэх боловч хойд хэсэгт 565 м хүртэл өндөр Ардений салбар уулс бий.

Тэнгисийнхээс эх газрынх руу шилжих шилжилтийн уур амьсгалтай. Мозель голын ай савын голууд нутаг дундуур нь урсдаг.

XIV зуунаас Люксембургийн гүнлиг хэсэг Нидерландад багтаж байгаад 1815 оноос Их гүнлиг болсон. 1839 оноос одоогийн хил тогтоож 1890 он хүртэл Нидерландийн хувийн холбоотон байсан бөгөөд анх 1815 онд Венийн конгрессоор тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Люксембург улс нь НҮБ, Европийн холбоо, НАТО-гийн гишүүн орон.

Албан ёсны хэл нь Франц, Герман, Люксембург бөгөөд 480,222 хүн амтай энэ жижигхэн хот улсад ихэнх нь Ромын католик шашин шүтдэг.lux2

Люксембургчүүд амьдарна. Мөн Итали, Португали, Немц, Францчууд амьдардаг.

 Эдийн засгийн тогтвортой байнгын өсөн нэмэгдэх орлого, инфляцийн түвшин бага, ажилгүйчүүд байхгүйтай адил, хүн амын дундаж наслалт өндөр байгаа зэрэг нь дэлхийн чинээлэг амьдралтай баян орнуудын нэг гэдгийг харуулна.


lux3
Дундаж наслалт эрэгтэй 74, эмэгтэй 80 хүрнэ, Байгалèéн үндсэн нөөц баялаг нь ган байдаг. 1960 оноос хүнд үйлдвэрлэлийн секторт хар төмөрлөгийн үйлдвэрлэл зонхилж түүнээс гадна хими арьс шир цемент каучек, хүнсний үйлдвэр нилээд хөгжсөн.

Нэг хүнд оногдох төмрийн хүдрийн олборлолт, ган ширэм хайлуулалтын хэмжээгээр дэлхийд 1-р байр эзэлдэг. Люксембургийг банк хот ч гэж бас нэрлэж болно. Учир нь энд гадаадын 200 гаруй хувийн том банк байрлаж үйл ажиллагаа явуулдаг ба эдийн засгийн асар их нөөцийг бүрдүүлнэ. Хүний хөгжлийн индекс амьдарлын чанарын индексээр дэлхийд маш өндөр үзүүлэлттэй байдаг. Мөнгөний нэгж нь Люксембург франк. lux4

Люксембург гадаадын жуулчдыг татдаг орны тоонд зүй ёсоор ордог. Нийслэл хот дахь Сен-Мишелийн сүм, /XVI зуун /, Герцогийн ордон / XVI зуун /, Нотре-Дамын цогчин дуган / XVII зуун/ болон Вианденийн цайз / XI зуун/, Витранж Вильцийн шилтгээнүүд /XVI зуун / зэрэг түүх соёлын дурсгалт зүйлс олонтой

Хотын төв орчимд мөнх ногоон. мод ургамлаар хучигдаж доош гүнзгий хотойж орсон том хавцал түүний хана даган байрлах эртний чулуун жижиг шилтгээнүүд, доош уруудах эртний чулуун шат, хана зэрэг нь өвөрмөц гоёмсог төрхийг бий болгож гадаадын жуулчдын сонирхолыг гойд татна.

Илүүг дараах холбоосоор орж үзнэ үү:
Wikipedia
http://en.wikipedia.org/wiki/Luxembourg

The World Fact Book
https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/lu.html




Холбоосууд