21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


ЗАРЛАЛ

2016 оны 10-р сарын 11

ЗАРЛАЛ

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Зүрх Судасны Төв, Эх Нярайн Эрүүл Мэнд ба Цахим Эрүүл Мэндийн Өргөжил МОН/005  төслийн үйл ажиллагааны хүрээнд зүрх судасны өвчний хоёрдогч урьдчилан сэргийлэлт сэдэвт видео киноны агуулга /content  боловсруулах уралдааныг эмч, мэргэжилтэн, суралцагч нарын дунд зарлаж байна.

Зорилго

Зүрх судасны өвчний  болзошгүй дахилтаас хэрхэн урьдчилан сэргийлэх  талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг сайжруулахад чиглэсэн видео киноны зохиолтой болох

Сэдэв

·         Зүрхний шигдээс болон зүрхний архаг дутагдлын хоёрдогч урьдчилан сэргийлэлт

·         Захын судасны эмгэгийн урьдчилан сэргийлэлт

Хугацаа

Видео киноны агуулгыг хүлээн авах эцсийн хугацаа 2016 оны 10-р сарын 17 өдөр

Тавигдах шаардлага

Видео киноны зохиолыг А4 цаасны 5 хуудсанд багтааж монгол хэл дээр  бичнэ. Зохиолын 3 эх хувийг МОН/005 төслийн өрөөнд авчирч өгөх бөгөөд цахим хувийг conference@telemedicine.mnхаягаар ирүүлнэ.Киноны үргэлжлэх хугацаа 7 -10 мин

Шагналын сан

Дээрхи хоёр сэдэв тус бүр 500 000 төг /таван зуун мянган төгрөг /

Лавлах  хаяг

МОН/005 төсөл, Шастины төв эмнэлэг, 6 давхар

Утас: 700078881




Холбоосууд