Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу


ЗҮРХНИЙ ДУТАГДАЛТАЙ ИРГЭДИЙН ӨДӨР ТУТАМД АНХААРАХ ЗҮЙЛС

2017 оны 11-р сарын 22

 

1.      Тамхи: Биед орох тамхины никотин бүрийн нөлөөллөөс  зүрхний цохилтын тоо олширч цусны даралт ихэсдэг. Тамхидалт мөн зүрхний судасны ханын хатууралт ба өөхөн товруу үүсэлтийг нэмэгдүүлнэ. Тамхинаас гарснаар зүрхний дутагдлын зовиуруудыг багасгана. 

2.      Жин хасалт ба жингээ барих: Гэнэтийн жин нэмэх эсвэл жин хасах нь таны зүрхний дутагдал хүндэрч байгааг илэрхийлж болно. Өглөө бүр тогтсон цагт өглөөний цайны өмнө шээсний дараа тогтмол жингээ үзэж хэвших нь чухал. Өдөрт 1кг, долоо хоногт 3кг жин нэмэхэд хяналтын эмчдээ үзүүлэх, шингэний хэрэглээг хязгаарлах шаардлагатай болно.

3.      Хоногийн шингэний хэрэглээг хянах: Хэрэвээ танд зүрхний дутагдал оношлогдсон бол эрүүл мэндийн ажилтан танд хоногийн хэрэглээний шингэний хязгаарыг зөвлөдөг. Олон хүмүүст хаван хөөх эмийг зүрхний ачааллыг бууруулах зорилгоор тогтмол уудаг

4.      Согтууруулах ундаанаас татгалзах: Хэрэвээ та согтууруулах ундаа уудаг бол бага хэмжээгээр уух хэрэгтэй. Энэ нь эрэгтэй хүнд 1-2 стандарт тун, эмэгтэй хүнд 1 стандарт тун уухыг зөвшөөрнө. Хэрэглэж болох эсэхийг эрүүл мэндийн ажилтнаас заавал зөвлөгөө авна.

5.      Коффейны хэрэглээг бууруулах: Өдөрт нэг аяга кофеноос хэтрүүлэргүй хэрэглэхийг зөвлөнө.

6.      Эрүүл хооллолт: Ханасан өөх тос, транс тос, холестрол багатай хоол  идэж занших хэрэгтэй

7.      Идэвхтэй дасгал хөдөлгөөн: Эрүүл мэндийн ажилтантай хамтран дасгарл хөдөлгөөн хийж эхлэх хэрэгтэй. Өдөр бүр тогтмол цагт дасгал хөдөлгөөн хийж занших хэрэгтэй.

8.      Стресс менежмент: Өдөрт 15-20 мин ганцаараа, тайван сууж, гүнзгий амьсгал аван тайван зүйлийн талаар бодож бясалга. Эсвэл эрүүл мэндийн ажилтнаасаа зөвлөгөө авч иог хийж болох бол иогоор хичээллэ. Уурлахаасаа өмнө 10 хүртэл тоолох нь уурын стресс тайлах аргад орно.

9.      Зөв хэмнэл: Өөрт илрэх шинж тэмдгүүдийг тогтмол хөтөлж эрүүл мэндийн ажилтнаасаа асууж заншаарай.

10.  Цусны даралтаа хяна: Өндөр цусны даралттай хүмүүст өдөр тутамд гэртээ даралтаа хянах нь эмнэлэгт хааяа үзүүлэхээс үр дүнтэй, илүү мэдээлэлтэй байдаг. Цусны даралтаа тэмдэглэж байх нь та өөрийн биед болж буй өөрчлөлтүүдийг хянахад ач тустай. Эрүүл хооллолтоор цусны даралтаа хэрхэн бууруулж болох талаар судлах хэрэгтэй. 

11.  Сайн амарч ав: Шөнө сайн унтахын тулд дэр ашиглан цээжээ өргөөрэй. Унтахын өмнө хоол болон хөнгөн үууш идэхээс татгалзаарай. Хоолны дараа өдөрт хэдэн минут хөлөө дээш сойж хэвтээрэй.

12.  Тусламж дэмжлэг ав: Зүрхний дутагдалтай эсвэл зүрхний бусад эмгэгтэй хүмүүсийн группт нэгдэж, хамтын үйл ажиллагаанд оролцоорой. Ойрын сүм, шашны байгууллагад сайн дурын ажилтны дэмжлэг зэргийг сонирхоорой.

13.  Ханиад хүрэхээс сэргийлж вакцин хийлгээрэй: Зүрхний дутагдалтай хүмүүст ханиад том аюул болно. Хатгалгаа авснаар цусан дах хүчилтөрөгчийн хэмжээ буурч зүрхэнд ачаала нэмнэ.  Эрүүл мэндийн ажилтнаасаа жил бүр хийлгэх influenza вакцин ба нэг удаагийн пневмококкийн /ихэвчлэн хатгалгаа өвчин үүсгэдэг нян /вакциныг хийж болох эсэхийг лавлаарай. Вакцин хийлгэх нь эрсдлийг бууруулах ба тарьсан хэсэгт бага зэрэг улайж хавдах ба хэдхэн хоногийн дараа өөрөө арилдаг.

14.  Бэлгийн амьдрал: Зүрхний дутагдалтай хүмүүст бэлгийн идэвх хэвээр хадгалагдана. Сайн амарсан, стресс багатай цаг үеийг сонгоорой.

15.  Хувцаслалтаа зөв сонгоорой: Бариун урт түрийтэй оймсноос татгалзаарай. Тэдгээр нь хөлийн цусан хангамжиг бууруулж, цусны бүлэгнэлт үүсгэх эрсдэлтэй.  Өндөр халуун температураас хол байгаарай. Хувцас давхарлаж өмсөөрэй. Цаг агаар хэрхэн хувирахаас хамааран хувцаслалтаа зохицуулахад хялбар байдаг.

16.  Эмчид хэзээ хандах вэ?

 

Ногоон бүлэг – Аюулгүй бүлэг

-          Зовиургүй эсвэл бага зэрэг зовиуртай

-          Биеийн жин тогтвортой

 

Шар бүлэг – Анхаарах бүлэг

-          Цөөн хоногт биеийн жин 2-3кг нэмэх

-          Хэвлий болон хөлийн шилбэ, тавхайгаар хаван нэмэх

-          Амьсгаадалт нэмэгдэх, ялангуяа шөнө унтахад нэмэгдэх

-          Хэвлийн цанхайж, хоолны дуршил буурах

-          Байнга толгой эргэж зүрх дэлсэх

-          Ханиалгалт хүндрэх

 

Улаан бүлэг – Яаралтай тусламжаар үзүүлэх

-          Амьсгаадахын зэрэгцээ хүйтэн хөлс гарах

-          Цээжний өвдөлт нитроглицерин 5минутын зайтай 3 удаа уусан ч намдахгүй

-          Зүрх дэлсэж ухаан алдаж унах




Холбоосууд