Хавдрын үеийн зүрх судлал: Зүрхний хордлогод анхаарал хандуулах нь

2019 оны 07-р сарын 05

Хураангуй

Хавдрын үеийн зүрх судлал нь хавдартай хүмүүсийн зүрх судасны шалтгаант нас баралт ба өвчлөлийг үр дүнтэйгээр бууруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой, харьцангуй сүүлийн үед хөгжиж буй салбар юм. Хавдрын эсрэг шинэ бай эмчилгээнүүд гарч байгаатай холбоотой хавдрыг даван туулагчдын тоо тогтвортойгоор өсөж байгаа хэдий ч эдгээр шинэ эмчилгээнүүдийн олонхи нь төдийгүй антрациклин зэрэг хуучны хими эмчилгээнүүд зүрх хордуулах нөлөөтэй тухай сүүлийн үеийн судалгаанууд харуулсаар байна. Зүрхний хордлого нь хавдартай өвчтөнүүдийн тавиланд сөргөөр нөлөөлдөг тул урьдчилан сэргийлэлт ба эмчилгээ нь тусламж үйлчилгээний чанар стандартыг сайжруулахад чухал үүрэгтэй.

 

Товчхондоо хавдрын үеийн зүрх судлалын үндсэн зорилго нь хими ба туяа эмчилгээтэй холбоотой зүрхний хордлогоос урьдчилан сэргийлэх, болон түүнийг оношилж эмчлэх асуудлыг багтаасан байдаг.  

Анх 1970 онд антрациклины шалтгаант зүрхний хордлого бүртгэгдсэнээс хойш тавиланд сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой баримтууд өссөөр байна. Эмчилгээний төрлөөс хамаарч зүрхний хордлогын тохиолдол харилцан адилгүй байдаг. Доксорубицинтай холбоотой зүрхний хордлого эмчлүүлэгсдийн дунд  3-26% байсан бол  трастузумаб 2-28%, сунитиниб 2.7-11% байжээ. Сүүлийн үеийн ретроспектив судалгаагаар хөхний ба цусны хавдрын улмаас хими эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн 6,6% нь зүрхний дутагдалтай болжээ. Цаашилбал, хорт хавдартай өвчтөнүүд нь титэм судасны эмгэг, хэм алдагдал, тромбоэмболитой болох өндөр эрсдэлтэй байдаг. Хавдар ба титэм судасны эмгэгүүдэд хүргэх  эсийн болон генетикийн онцлогууд, эрсдэлт хүчин зүйлүүд зэрэг нь нийтлэг буюу ойролцоо байдаг.

 

Хавдрын эсрэг эмчилгээтэй холбоотойгоор артерийн ба уушгины даралт ихсэлт, ховдлын ба ховдлын дээрх хэм алдагдлууд, зүрхний систолын ба диастолын дутагдал болон титэм судасны эмгэг зэрэг зүрх судасны ноцтой хүндрэлүүд үүсдэг. Хими, туяа эмчилгээтэй холбоотой эндотелийн эмгэг, тромбо үүсэх зэрэг нь дээрхи эмгэгүүд үүсэх суурь механизм байж болохыг судалж байна.

 

Та өөрийн бүртгэлээр нэвтрэн орж, сургалт хэсгээс дэлгэрэнгүй уншаарай. Удахгүй уг сургалтын кредиттэй шалгалт орно. 

 




Холбоосууд

 
 

Хамтрагч нийгэмлэгүүд