Зүрх-бөөрний хамшинж

2019 оны 08-р сарын 30

Удиртгал

Бөөр болон зүрхний хоорондах тусгаар харилцан хамаарлыг эртнээс дүрслэн бичиж байсан ба жишээ нь 1836 онд Роберт Брайт бөөрний хүнд өвчтөнд зүрхний бүтцийн илэрхий өөрчлөлт илрүүлснээ тоймлон бичиж байжээ.

Тэр үеээс өнөөг хүртэл зүрх бөөрний хоорондын харилцан хамаарал, уялдаа холбоо гемодинамикийн фенотип, эмгэгжам, эмчилгээний сонголт, эмнэл зүйн үр дүнгийн талаарх онолд олон тооны дэвшил гарсан.

Зүрх болон бөөрний өвчин хавсран тохиолдсоноор хэд хэдэн харилцан үйлчлэлд хүргэдэг.

Эдгээрт зүрхний  дутагдлын үеийн зүрх болон бөөрний цус хөдлөл зүйн харилцан үйлчлэл, атеросклерозын  2 эрхтэн системд үзүүлэх нөлөөлөл , бөөрний архаг өвчний үеийн мэдрэл-дааврын идэвхжил, цитокинүүд, цус багадалт-үрэвсэл-ясны эрдэсийн өөрчлөлт бөөрний өвчний даамжралын үеийн зүрхний бүтцэд үүсэх өөрчлөлт зэрэг орно.

Иймд зүрх бөөрний хам шинж гэдэг нь зүрх , бөөрний хурц болон архаг  1 өвчний үед нөгөө эрхтэнийхээ хурц болон архаг үйл ажиллагааны өөрчлөлтөнд хүргэж сүүлдээ 2 эрхтэнийг хамарч байгааг хэлдэг.

 

Зүрх бөөрний хам шинжийн фенотип болон тодорхойлолт

2008 онд Acute Dialysis Quality Initiative-с зүрх бөөрний хам шинжийг аль эрхтэнийх нь анхдагч гэдгээс шалтгаалсан  зүрх бөөрний /ЗБХШ/, бөөр зүрхний хам шинж /БЗХШ/ гэсэн 2 том бүлэгт хуваасан. Энэ нь цаашдаа 5 дэд бүлэгт хуваагдсан. 

 

1р тип: Зүрхний цочмог өвчний шалтгаант зүрх-бөөрний хамшинж:

 

2р тип: Зүрхний архаг өвчний шалтгаант зүрх-бөөрний хамшинж:

 

 

3р тип: Бөөрний цочмог өвчний шалтгаант зүрх-бөөрний хамшинж:

 

4р тип: Бөөрний архаг өвчний шалтгаант зүрх-бөөрний хамшинж:

 

5р тип: Бусад өвчний шалтгаант зүрх-бөөрний хамшинж:

 
Та уг хамшинжийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн эрхээр нэвтрэн орж, хичээл хэсгийн файлаас татаж харна уу. Кредит бүхий тестийн шалгалт удахгүй тавигдах болно. 



Холбоосууд

 
 

Хамтрагч нийгэмлэгүүд