МнКардио програмын шинэчлэлд хамтран ажиллах саналаа ирүүлнэ үү

2019 оны 10-р сарын 04

МнКардио програмыг Монгол улсын бүх аймаг, дүүрэг, сум, өрхийн эмч нар зүрх судасны өвчний эмчилгээ, тусламжинд ашигладаг. Эмч нар өвчтөний хувийн мэдээллийн бүртгэл, өвчний түүхийг хардаг ба тухайн өвчтөнийг зүрх судасны лавлагаа төв эмнэлэгрүү /3-р эмнэлэг/ шилжүүлэх шаардлагатай эсэхийг шийдэхэд эсвэл онош тодруулах тал дээр зөвлөгөө авахын тулд хэлэлцүүлэг үүсгэж хариулт авдаг систем юм. Мөн эмч нар өөрсдийн нарийн мэргэшлийн чиглэлээр баг үүсгэж өвчтөнүүдийг жагсаалтанд авч хянадаг.

Хамтран ажиллах саналаа аж ахуйн нэгжүүд enkhbold.m@telemedicine.mn хаягаар ирүүлнэ үү. Систем болон шинэчлэлийн тухай товч мэдээллийг доорх хаягаас авна уу.

https://drive.google.com/file/d/1_HXiBdGQ7KzdvbLRPSCpl6b3lzWwCN4S/view




Холбоосууд

 
 

Хамтрагч нийгэмлэгүүд