Зүрх судасны өвлийн семинар 2022

2022 оны 02-р сарын 20

Зүрх судасны өвлийн семинар 19 дэх удаа амжилттай зохион байгуулагдлаа. 2022 оны Өвлийн семинарыг Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгтэй хамтран 2022.02.17-19ны өдрүүдэд 3 өдрийн турш цахимаар зохион байгуулсан бөгөөд сургалт, семинарын хөтөлбөрийг орон нутаг, дүүргийн зүрх судасны эмч нарын хүсэлт, санал дээр үндэслэн боловсруулж Завхан аймгийн Зүрхний эмч Б.Пунцагдулам ахлагчтай баг зохион байгуулсан.  

Хурлын нийт илтгэл 38

  • Тайлан – 8
  • Үндэсний хэмжээний бүртгэл судалгааны асуумж – 5
  • Семинар, сургалтын илтгэл – 15
  • ОУ-ын хурлын тойм – 9
  • Сувилагч мэргэжилтний сургалт  - 1

Хурлын эхний өдөр уламжлал ёсоор УГТЭ-ийн зүрхний төв, зүрхний төвийн харяа тасгууд, мөн орон нутаг, дүүргийн зүрх судасны эмч нар 2021 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав. Үүний дараа эмнэлзүйн 6 дэд хэсгүүдийн хүрээнд 30 лекц, сургалтуудыг хийв. Дэд сэдвүүдэд:

  1. Титэм судасны эмгэг
  2. Үндэсний ЗСӨ бүртгэл судалгаа
  3. Цар тахлын үеийн зүрх судасны өвчний менежмент
  4. ОУ-ын хурлын тойм
  5. Зүрх судлал
  6. Хэм алдагдал

Өвлийн сургалт, семинарт нийт 1519 оролцогч бүртгүүлж оролцсон ба 1041оролцогч оролцсон. Үүнээс 635 (61%) 3 өдрийн туршид тогтвортойгоор хамрагдсан. 181 оролцогч асуулт хариултын тэмцээнд оролцов.

 

Өвлийн семинарынConference.telemedicine.mnвеб хуудсанд:

 

  • Хурлын хөтөлбөр
  • Илтгэгч, хурлын даргын танилцуулга
  • Тайлан
  • Үндэсний хэмжээний бүртгэл судалгааны асуумж
  • e-Book
  • Европын зүрхний нийгэмлэгийн Ковид19 цар тахлын үед ЗСӨ менежмент-д баримталбал зохих зөвлөмжийг байршуулсан.

Зочин илтгэгчээр Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг “Байгууллагын соёл” нь сэдэвт лекц уншсан.  

Сургалтын өдөр бүрийн төгсгөлд Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэгийн нэрэмжит асуулт хариултын тэмцээн зохион байгуулж нийт 9 оролцогчийг шалгаруулж МЗСЭНН-ийн 1 жилийн гишүүнчлэлийн эрх, ЕЗН-ийн 2020 оны орчуулагдсан хэвлэгдсэн 4 төрлийн удирамаар  шагнав.

Мөн сургалтанд 3 өдрийн туршид идэвхитэй, тууштай оролцож, асуулт хариултын тэмцээнд оролцсон 3 оролцогчийг шалгаруулж ОУ-ын зүрх судлалын хуралд онлайнаар оролцох эрхээр урамшуулсан.

Асуултын хариултын тэмцээний шагналт байрын эзэд:

1-р өдрийн асуулт хариултын тэмцээн

2/17/2022 19:37:51

10 / 10

88051427

2/17/2022 19:37:52

10 / 10

99033218

2/17/2022 19:32:42

8 / 10

99025421

2-р өдрийн асуулт хариултын тэмцээн

2/18/2022 19:14:01

10 / 10

99644671

2/18/2022 19:14:48

10 / 10

88374311

2/18/2022 19:16:03

10 / 10

80820107

3-р өдрийн асуулт хариултын тэмцээн

10 / 10

2/19/2022 15:22:08

99054112

10 / 10

2/19/2022 15:25:58

99154098

10 / 10

2/19/2022 15:27:58

95397752




Холбоосууд