Дорноговь аймаг

2011 оны 09-р сарын 30
ДОРНОГОВЬ АЙМАГ


Дорноговь нь Монгол улсын аймаг юм. 1931 онд байгуулагдсан. 14 сум, 60 багтай.Сайншандад хүн аж үйлдвэрийн парк байгуулахаар болсноос хойш хүн ам огцом өсч байна. Аймгийн төв Сайншанд нь улсын нийслэл Улаанбаатар хотоос 456км-т оршдог. Дорноговь аймаг Монгол орны зүүн өмнөд хязгаарт Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудтай хил залган оршдог. БНХАУ-тай 600 км-ээр хиллэдэг. Хойд,урд хоёр гүрнийг холбосон, төвийн бүсийн хөгжлийн гол тэнхлэг болсон төмөр зам дайран өнгөрдөг. Энэ замын дагуу тус аймгийн бүх сумын 42,8 хувь, хүн амын 54,8 хувь нь оршин сууж байна.


Хүн ам

Тус аймагт 2010 оны эцсийн байдлаар 17.8 мянган өрхөд 59,8 мянган хүн ам оршин суудаг бөгөөд 1 кв.км нутаг дэвсгэрт 0.55 хүн ногдож байна. Тэдний 60.6 хувь нь хот /аймгийн төв/ тосгонд, 15.2 хувь нь сумын төвд, 24.2 хувь нь хөдөөд оршин суудаг. Хүн амын 48,7 хувь нь эрэгтэйчүүд, 51,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг өрхөд дунджаар 3,4 хүн ногддог. Нийт 19,7 мянган ажиллагсад байгаа нь ажил эрхэлж байгаа нэг хүнд 2,6 хүн ноогдож байна. Хүн амын амьжиргааны түвшний үзүүлэлтээр тус аймаг улсын дунджаас дээгүүр байдаг. Нийт өрхийн 15.2 хувь, хүн амын 19,6 хувь нь амьжиргааны доод түвшинээс доогуур орлоготой амьдарч байна. Ажилгүйдлийн түвшин 2.6% байгаа юм.
 

Дэлгэрэнгүйг: http://mn.wikipedia.org/wiki/дорноговь


Үзүүлэлт

Тайлбар

Аймгийн нэр

Дорноговь  аймаг

Эмнэлгийн нэр

Нэгдсэн  эмнэлэг

Эмнэлгийн орны тоо

140

Нийт амбулаториор үзүүлэгчдийн тоо

100923  / 2010 оны байдлаар /

Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо

6460 /2010 оны  байдлаар/

Зүрх судасны өвчнөөр үзүүлэгчдийн тоо

373 /2010 оны байдлаар/



ТӨСЛИЙН ЭМЧ НАР

Цагаан-Өвгөн овогтой Алтанцэцэг

Зураг (250)

Лхамцэдэн овогтой Мөнхзаяа

·        1988 онд АУДэС төгссөн

·        1991 онд Дотрын эмчийн олгох

·        1996 онд бөөрний эмчийн дээшлүүлэх

·        1998 онд “Хоол боловсруулах  эрхтэн тогтолцооны эмгэг  дээшлүүлэх

·        2001онд Уламжлалт  анагаах, Зүү төөнө заслын олгох

·        2008 онд Зүрхсудасны  эмчийн мэргэжил олгох, ЭХОКГ-ийн  мэргэжил  олгох  сургалтуудыг  тус тус төгссөн.

 




Холбоосууд

 
 

Хамтрагч нийгэмлэгүүд