21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


Симвастатины тунд анхаарах зүйлс

2011 оны 10-р сарын 02

Америкийн Хүнс ба эмний нийгэмлэгээс (FDA-Food and drug administration) цөөнгүй хэрэглэгддэг статины бүлгийн эм болон Симвастатины талаар анхааруулга гаргасан байна. Энэхүү эм нь дэлхий даяр хямд, хэрэглэхэд хялбар учираас олонтаа хэрэглэгддэг юм. Тэгвэл 2011 оны 06 сарын 08 ны өдөр уг бэлдмэлийг өндөр тунгаар өгөх нь олон өвчтөнийг аюулд хүргэж байгаа талаар анхааруулга гаргасан байна. Учир нь Америкийн нэгдсэн улсад 2010 онд 2.1 сая хүн Симвастатиныг 80 мг тунгаар хэрэглэхээр эмч нар зөвлөсөн байна. Үүний зэрэгцээ уг байгууллагаас тус эм болон бусад эмийн хоорондын харилцан үйлчлэлийн талаар сануулга гаргасан байна.

Симвастатиныг 80-мг-аар хэрэглэхийг хориглох

• Миопатийн эрсдэл өндөртэй тул 80 мг-аар хэрэглэхийг болих

• Миопатийн өөрчлөлт өгөлгүйгээр уг эмийг 80 мг тунгаар жил ба түүнээс дээш хугацаанд хэрэглэсэн тохиолдолд уг тунгаар хэрэглэх боломжтой 

Дунд болон бага тунгаар хэрэглэх заалт

• Өвчтөн амлодипин (amlodipine) болон ранолазин (ranolazine) хэрэглэж байгаа тохиолдолд симвастатнийг 20 мг-аас хэтрүүлж болохгүй

• Амиодарон (amiodarone), верапамил (verapamil) ба дилтиазем (diltiazem) хэрэглэж байгаа тохиолдолд симвастатинийг 10 мг-аас хэтрүүлэлгүй хэрэглэх

Симвастатинийг бүрэн хэрэглэхгүй байх заалтад

• Симвастатинийг мөн gemfibrozil, мөөгөнцрийн эсрэг зарим бэлдмэл (itraconazole, ketoconazole, posaconazole), зарим антибиотек (erythromycin, clarithromycin, telithromycin) HIV протеазын дарангуйлагч, nefazodone, cyclosporine, болон danazol хэрэглэж байгаа тохиолдолд хавсран хэрэглэхийг хоригложээ.

Study of the Effectiveness of Additional Reductions in Cholesterol and Homocysteine (SEARCH) Collaborative Group, Armitage J, Bowman L, Wallendszus K, et al. Intensive lowering of LDL cholesterol with 80 mg versus 20 mg simvastatin daily in 12,064 survivors of myocardial infarction: a double-blind randomised trial. Lancet. 2010;376:1658-1669.




Холбоосууд