21 аймаг, 9 дүүргийн зүрх судасны эмч нараас бүрдсэн нэгэн баг...
Зүрхний мэс засал
Монгол хүнд анх зүрхний хагалгаа хийснээс хойш хагас зуун жил өнгөрч байна
Ангиографын мэс ажилбар
ЭХО дурангийн шинжилгээ
Ангиографын мэс ажилбар
Зүрх судасны үндэсний конференц
2004 оноос хойш жил бүр...


Хөдөлгөөн ба эрүүл мэнд

2008 оны 09-р сарын 27

Хүн өдөр бүр идэвхитэй хөдөлгөөн дасгал хийхэд доод тал нь 30 минут зарцуулж чадвал эрүүл байж болно. Энэ нь Та өдөрт зөвхөн 30 минут явган алхах эсвэл 10 000 алхамтай тэнцэх идэвхитай хөдөлгөөн хийнэ гэсэн үг юм.

Идэвхитэй хөдөлгөөнд:

• Явган алхах

• Дугуйгаар явах, бүжиглэх, усанд сэлэх, аэробик

• Сагс, гар бөмбөг, тэннис, гольф тоглох

• Загасчлах, ногооны талбайд ажиллах, шал угаах, цонх цэвэрлэх, байшин будах гэх мэт хамаарна.

 

Дасгал идэвхитэй хөдөлгөөн таныг ядраах ёсгүй.

Судасны лугшилтын тоо бол таны зүрх судасны ажиллагаа, бие махбодыг хүчилтөрөгчөөр хангах, цусны эргэлтийн чадварыг тодорхойлох хэмжүүр юм. Та дасгал хөдөлгөөнийг эхлэхийн өмнө энэ хэмжүүрийг өөртөө тодорхойлж, хянах боломжтой. Ингэхийн тулд:

• Нэг гарынхаа дунд хуруугаар хүзүүний доорхи судасны лугшилтыг олж мэдэрнэ.

• Судасны цохилтоо 15 секундэд тоолоод 4-өөр үржүүлж 1 минутад цохиолох тоог тоолно.

• 1 минутад лугших тоогоо дараахь хүснэгтээс өөрийн насанд тохирох хэмжээтэй тохируулж хаяна.

• Хэрвээ судасны лугшилтын тоо заасан хэмжээнээс их бол дасгал хийх хугацааг багасгаж, хяналтын доор аажмаар нэмэгдүүлэн хэвийн хэмжээнд хүргэх шаардлагатай.

 

Судасны цохилтын тооны шалгуур

 

Нас
Судасны лугшилтын хэвийн хэмжээ
20
25
30
35
40
45
50
55
60
65
70
100-150
98-146
95-142
93-138
90-135
88-131
88-131
83-123
80-120
78-116
75-113

 

Танд зөвлөхөд

Тогтмол дасгал, идэвхитэй хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосноор:

• Таны өөртөө итгэх итгэл, өөрөөрөө бахархах мэдрэмж сайжирч, гоо сайхан, сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөх учраас ганцаардал, бухимдал зэргээс ангижирч, тайвшрах бөгөөд

• Цусанд холестерин, сахар нэмэгдэх, таргалах, яс сийрэгжих, цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны өвчин, хоёрдогч чихрийн шижин, хорт хавдар зэргийн эрсдлээс та өөрийгөө сэргийлж чадна.

 

Амьдралын идэвхтэй хэв маяг руу урагшилцгаая!




Холбоосууд