Люксембургийн засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсын зүрх судасны салбарт хэрэгжиж буй 4 үе шат бүхий төслийн 20 жилийн ой

2022 оны 06-р сарын 02

Люксембургийн засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсын зүрх судасны салбарт хэрэгжиж буй 4 үе шат бүхий төслийн 20 жилийн ойн хүрээнд төслийн хэрэгжилтийн үр дүнг тайлагнах, ойн баярыг тэмдэглэх хүндэтгэлийн үйл ажиллагааг тус төсөлд хамрагдсан нийт эмч, сувилагч нарын хүсэлт, дэмжлэгээр зохион байгуулахаар төлөвлөгсөн. 2001 оноос хэрэгжиж эхэлсэн МОН002, МОН003, МОН005 болон МОН006 төслүүдэд хамрагдсан, төслийн үр шимийг хүртсэн нийт эмч, мэргэжилтнүүдийг тус ойн арга хэмжээ зохион байгуулахад идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байна.




Холбоосууд