Menu Close

Category: Мэдээ

Зүрхний өвчний оношилгоонд хиймэл оюуны технологи нэвтрүүлж, эрт илрүүлэлт, оношилгооны нарийвчлалыг нэмэгдүүллээ

Орчин үеийн дэвшилтэт технологийг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж, зүрхний өвчнийг эрт илрүүлэх, оношилгооны нарийвчлал, шуурхай байдлыг нэмэгдүүлэх хүрээнд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг БНСУ-ын ARPI компанитай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хиймэл оюунд суурилсан “ECG Buddy” программ хангамжийг амжилттай нэвтрүүллээ.

Өвөрхангайд өндөр эрсдэлтэй зүрх судасны 8 хүнд тохиолдолд амжилттай эмчилгээ хийжээ.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв болон Харвалтын тасгийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо, Эмчилгээний Төвд ажиллаж, орон нутагт хийх боломж хязгаарлагдмалд тооцогддог өндөр эрсдэлтэй зүрх судасны оношилгоо, эмчилгээнүүдийг амжилттай хийж гүйцэтгэлээ.

УГТЭ-ийн Зүрх судасны үндэсний төв ирэх таван жилийн хөгжлийн стратегиа тодорхойлов.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн 2026–2030 оны хөгжлийн стратегийг боловсруулах хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдаж, төвийн цаашдын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх зорилтуудыг тодорхойлох чухал алхам боллоо.