Menu Close

Зүрх судасны үндэсний төв (ЗСҮТ)-ийн биет бүтээн байгуулалт, өргөжилт, хөгжлийг дэмжих МОН/008

ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулах

ТӨСЛИЙН ЗОРИЛТ: Халдварт бус өвчнөөс үүдэлтэй нас баралтыг бууруулахад хувь нэмэр оруулах

Хүрэх үр дүн:

Үр дүн 1:  ЗСҮТ-ийн барилга нь үндэсний болон олон улсын стандартыг хангасан байна. (хяналт, баталгаажуулалт);

Үр дүн 2:  Бүрэн тоноглогдож, ашиглалтад орсон ЗСҮТ нь үйлчлүүлэгч төвтэй, өндөр түвшний зүрх судасны тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсон байна;

Үр дүн 3:  ЗСҮТ нь үндэсний эрүүл мэндийн тогтолцоонд ашиг тусаа өгч, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлсэн байна.

Гол хийх үйл ажиллагаанууд:  барилгын ажлыг хянах, тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулах, засвар үйлчилгээний төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг тасралтгүй сургах зэрэг орно.

САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР:

•Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас эмнэлгийн тоног төхөөрөмж, техник арга зүйн дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламж- 22.7 сая евро

•Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) барилгын ажлыг санхүүжүүлэх зээл- 34.7 сая ам.доллар* (Сангийн яамтай байгуулах гэрээгээр зохицуулагдана)

ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ХУГАЦАА:

Эхлэх: 2026  он   Дуусах: 2032 он

Зүрх судасны үндэсний төвийн барилга нь найман давхар ба зоорийн давхартай, газар хөдлөлийн 8 баллд тэсвэртэй, барилгын нийт талбайн хэмжээ 15,079 ам метр, 427 өрөөтэй байхаар зураг төсөл хийгдсэн. Тус төв нь зүрхний мэс заслын 4 өрөө (1 гибрид мэс заслын өрөө), катетр лабораторийн өрөө 4 (1 электрофизиологийн өрөө), хэвтэн эмчлүүлэх 119 ортой байх ба зүрхний оношилгооны тасаг, зүрхний мэс заслын дараах сэргээн засах эмчилгээний тасагтай байхаар төлөвлөгдсөн.

ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГТЭЙ УЯЛДСАН БАЙДАЛ

1.Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”

2.Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”  баримт бичиг

3.Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2017-2026

4.Засгийн газрын 2024-2027 оны үйл ажиллагааны хөтөлбөр

5.Засгийн газрын хуралдаанаар зайлшгүй хэрэгжүүлэх том төслүүдийн жагсаалт

6.Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөр

7.Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр