Menu Close

“Люксембургийн Төв Эмнэлэг”-тэй цахим уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах санал солилцлоо.

УГТЭ-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд 2026 оны 4 сарын 23-нд Люксембургийн Их Гүнт Улсын “Люксембургийн Төв Эмнэлэг”-ийн Дэд захирал Др Jean Reuter-тэй цахим уулзалт зохион байгуулж,

хоёр эмнэлгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ялангуяа мэдрэл судлал, мэдрэлийн мэс засал, зүрх судлал, зүрх судасны мэс засал, уушги судлал, эмнэлгийн менежментийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.