Menu Close

“ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ” БАЙГУУЛАХ 34.9 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ БАТАЛГААЖУУЛАВ

✅Монгол Улсад 5-р зэрэглэлийн Зүрх судасны үндэсний төв байгуулах зээлийн гэрээ баталгаажлаа.

✅Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро буюу 26.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжих уг төслийн хүрээнд 8 давхар, 120 ортой зүрх судасны төвийн барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангах юм.
✅Төсөл хэрэгжсэнээр зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, шинэ технологийг нэвтрүүлэх, сургалт, судалгааны цогц төвтэй болж тусламж үйлчилгээний хүртээмж хоёр дахин нэмэгдэнэ.