Mungun-Ulzii KHURELBAATAR, FAPSC, FESC, FJCS
Director, Clinical Professor, National Cardiovascular Center, Third State Central Hospital
President, Mongolian Society of Cardiologists
Arrhythmia Consultant, Second State Central Hospital
- Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжаар 5 шатны төсөл 2001 оноос одоог хүртэл 23 жилийн турш хэрэгжиж буй нь УГТЭ төдийгүй Монгол улсын зүрх судасны салбарын хамгийн урт хугацаанд, хамгийн их үр дүнд хүргэж буй төсөл юм.
- Америкийн Засгийн газрын тусламжаар хэрэгжсэн Мянганы сорилтын сан төслөөр Зүрхний шигдээсийн 20 ор бүхий тасаг байгуулагдаж, ангиографийн лаборатори, компьютер томографийн аппарат суурилагдсан.
Зүрх судасны оношилгоо
- 2003 оноос эхлэн Монгол улсад анх удаа зүрхний өнгөт допплер хэт авиа, ачаалалтай бичлэг, алсын зайн дамжуулалт хийх боломжтой зүрхний цахилгаан бичлэгүүдийг хийж эхэлсэн. 2003 онд орон нутгийн 6 аймагт анхны зүрхний хэт авиан аппарат суурилагдаж, холбогдох сургалтуудыг зохион байгуулж байсан бол 2018 оноос бүх аймаг, дүүрэгт зүрхний хэт авиан оношилгоо хийгдэж байна.
- 2004 оноос тодосгогчтой зүрхний хэт авиа, зүрхний 3 хэмжээст хэт авиан оношилгоог нэвтрүүлэн хийж эхэлсэн.
- 2008 оноос улаан хоолойн зүрхний эхо, стресс эхо, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг, 24 цагийн артерийн даралт хэмжиж, хянах оношилгоог анх эхлүүлсэн. Орон нутгийн 8 аймагт 24 цаг зүрхний цахилгаан бичлэг, 24 цаг артерийн даралт хянах аппаратууд болон бусад оношилгооны багажуудыг суулгасан ба сургалтыг зохион байгуулж иргэд уг шинжилгээнүүдийг орон нутагтаа хийлгэх боломжтой болсон юм.
- 2013 оноос зүрхний КТГ, СРТ-ийн оношилгоог тус тус хийж эхэлсэн
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг нь өөрийн хөгжлийн явцад улсын хэмжээнд зүрх судасны үндэсний төвийн үүргийг үргэлж гүйцэтгэж ирсэн.