Mungun-Ulzii KHURELBAATAR, FAPSC, FESC, FJCS
Director, Clinical Professor, National Cardiovascular Center, Third State Central Hospital
President, Mongolian Society of Cardiologists
Arrhythmia Consultant, Second State Central Hospital
- Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжаар 5 шатны төсөл 2001 оноос одоог хүртэл 23 жилийн турш хэрэгжиж буй нь УГТЭ төдийгүй Монгол улсын зүрх судасны салбарын хамгийн урт хугацаанд, хамгийн их үр дүнд хүргэж буй төсөл юм.
- Америкийн Засгийн газрын тусламжаар хэрэгжсэн Мянганы сорилтын сан төслөөр Зүрхний шигдээсийн 20 ор бүхий тасаг байгуулагдаж, ангиографийн лаборатори, компьютер томографийн аппарат суурилагдсан.
Зүрх судасны оношилгоо
- 2003 оноос эхлэн Монгол улсад анх удаа зүрхний өнгөт допплер хэт авиа, ачаалалтай бичлэг, алсын зайн дамжуулалт хийх боломжтой зүрхний цахилгаан бичлэгүүдийг хийж эхэлсэн. 2003 онд орон нутгийн 6 аймагт анхны зүрхний хэт авиан аппарат суурилагдаж, холбогдох сургалтуудыг зохион байгуулж байсан бол 2018 оноос бүх аймаг, дүүрэгт зүрхний хэт авиан оношилгоо хийгдэж байна.
- 2004 оноос тодосгогчтой зүрхний хэт авиа, зүрхний 3 хэмжээст хэт авиан оношилгоог нэвтрүүлэн хийж эхэлсэн.
- 2008 оноос улаан хоолойн зүрхний эхо, стресс эхо, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг, 24 цагийн артерийн даралт хэмжиж, хянах оношилгоог анх эхлүүлсэн. Орон нутгийн 8 аймагт 24 цаг зүрхний цахилгаан бичлэг, 24 цаг артерийн даралт хянах аппаратууд болон бусад оношилгооны багажуудыг суулгасан ба сургалтыг зохион байгуулж иргэд уг шинжилгээнүүдийг орон нутагтаа хийлгэх боломжтой болсон юм.
- 2013 оноос зүрхний КТГ, СРТ-ийн оношилгоог тус тус хийж эхэлсэн
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг нь өөрийн хөгжлийн явцад улсын хэмжээнд зүрх судасны үндэсний төвийн үүргийг үргэлж гүйцэтгэж ирсэн.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулах
ТӨСЛИЙН ЗОРИЛТ: Халдварт бус өвчнөөс үүдэлтэй нас баралтыг бууруулахад хувь нэмэр оруулах
ЗҮРХ СУДАСНЫ ТӨВ ТӨСӨЛ
Товч түүх
Монгол улсын Ерөнхий сайд Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн албан айлчлалынхаа үеэр 2001 оны 1 сарын 23 ны өдөр ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны Ерөнхий сайдуудын түвшинд төслийн ерөнхий зарчмууд дээр тохиролцоонд хүрсэн байна.
2 талт хамтын ажиллагааны гэрээний дагуу Люксембургийн засгийн газар “Зүрх судасны төв” төслийг хэрэгжүүлэхээр Люксембургийн хөгжлийн Агентлагийг 2001 оны 3-р сарын 19 ний өдөр томилсон байна.
Люксембургийн Хөгжлийн Хамтын ажиллагааны агентлаг (LuxDev) нь Люксембургийн Засгийн газрын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч төв байгууллага юм. 1978 онд байгуулагдсан цагаасаа хойш LuxDev нь 45 гаруй жилийн турш дэлхий даяар ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллаж байна.
Люксембургийн Их Гүнт Улс нь Баруун Европын төв хэсэгт орших жижиг боловч өндөр хөгжилтэй улс юм. Нутгийн нийт талбай нь ойролцоогоор 2,586 км² бөгөөд хүн ам нь 660 мянга орчим (2025 оны байдлаар) байна. Нийслэл нь Люксембург хот бөгөөд албан ёсны гурван хэлтэй: люксембург, франц, герман.