Mungun-Ulzii KHURELBAATAR, FAPSC, FESC, FJCS
Director, Clinical Professor, National Cardiovascular Center, Third State Central Hospital
President, Mongolian Society of Cardiologists
Arrhythmia Consultant, Second State Central Hospital
- Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжаар 5 шатны төсөл 2001 оноос одоог хүртэл 23 жилийн турш хэрэгжиж буй нь УГТЭ төдийгүй Монгол улсын зүрх судасны салбарын хамгийн урт хугацаанд, хамгийн их үр дүнд хүргэж буй төсөл юм.
- Америкийн Засгийн газрын тусламжаар хэрэгжсэн Мянганы сорилтын сан төслөөр Зүрхний шигдээсийн 20 ор бүхий тасаг байгуулагдаж, ангиографийн лаборатори, компьютер томографийн аппарат суурилагдсан.
Зүрх судасны оношилгоо
- 2003 оноос эхлэн Монгол улсад анх удаа зүрхний өнгөт допплер хэт авиа, ачаалалтай бичлэг, алсын зайн дамжуулалт хийх боломжтой зүрхний цахилгаан бичлэгүүдийг хийж эхэлсэн. 2003 онд орон нутгийн 6 аймагт анхны зүрхний хэт авиан аппарат суурилагдаж, холбогдох сургалтуудыг зохион байгуулж байсан бол 2018 оноос бүх аймаг, дүүрэгт зүрхний хэт авиан оношилгоо хийгдэж байна.
- 2004 оноос тодосгогчтой зүрхний хэт авиа, зүрхний 3 хэмжээст хэт авиан оношилгоог нэвтрүүлэн хийж эхэлсэн.
- 2008 оноос улаан хоолойн зүрхний эхо, стресс эхо, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг, 24 цагийн артерийн даралт хэмжиж, хянах оношилгоог анх эхлүүлсэн. Орон нутгийн 8 аймагт 24 цаг зүрхний цахилгаан бичлэг, 24 цаг артерийн даралт хянах аппаратууд болон бусад оношилгооны багажуудыг суулгасан ба сургалтыг зохион байгуулж иргэд уг шинжилгээнүүдийг орон нутагтаа хийлгэх боломжтой болсон юм.
- 2013 оноос зүрхний КТГ, СРТ-ийн оношилгоог тус тус хийж эхэлсэн
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг нь өөрийн хөгжлийн явцад улсын хэмжээнд зүрх судасны үндэсний төвийн үүргийг үргэлж гүйцэтгэж ирсэн.
Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай Засгийн газрын 2025.08.26-ны өдөр болов.
Дэлхийн зүрхний өдөр 2025
Иргэдэд зориулсан онлайн сургалт
2025.09.29
15:00 цаг
“Зүрх судасны үндэсний төв – Иргэдэд” Facebook хуудас LIVE
Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Ахиллисийн хүртээмжтэй байшин
Хэзээ: 2025.09.27 (Бямба) 11:00-14:00