Menu Close

Author: admin

ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ

ЗҮРХ СУДАСНЫ ТӨВ ТӨСӨЛ

Товч түүх

Монгол улсын Ерөнхий сайд Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн албан айлчлалынхаа үеэр 2001 оны 1 сарын 23 ны өдөр ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр орны Ерөнхий сайдуудын түвшинд төслийн ерөнхий зарчмууд дээр тохиролцоонд хүрсэн байна.

2 талт хамтын ажиллагааны гэрээний дагуу Люксембургийн засгийн газар “Зүрх судасны төв” төслийг хэрэгжүүлэхээр Люксембургийн хөгжлийн Агентлагийг 2001 оны 3-р сарын 19 ний өдөр томилсон байна.

ЛЮКСЕМБУРГИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АГЕНТЛАГ

http://www.lux-development.lu/

Lux-Development бол Люксембургийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг юм. Энэ нь Люксембургийн засгийн газар ба бусад доноруудаас 4 тивийн 20-оод улс оронд хөгжил дэвшлийн хамтын ажиллагааны төслүүдийг санаачлан хэрэгжүүлэгч байгууллага болно. Тус агентлаг зөвхөн засгийн газар хоорондын төслийг хэрэгжүүлдэг бөгөөд 2006 онд л гэхэд нийт 60 сая илүү евро зарцуулсан байна.

ЛЮКСЕМБУРГИЙН ИХ ВАНТ УЛС

Люксембург /Grand Duchy of Luxembourg/ Баруун Европийн төвд орших Герман, Франц, Бельги орноор тойрон хүрээлэгдсэн 2,586.4 км квадрат газар нутагтай үндсэн хууль бүхий хэмжээт эрхт хаант засаглалтай орон юм.