Menu Close

Author: admin

Монгол Улсад Зүрх судасны Үндэсний төв байгуулах төсөл бодит ажил болж байна.

Монгол Улсын хүн амын дунд зонхилох өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод буй зүрх судасны өвчлөлийг бууруулахад чиглэсэн үндэсний хэмжээний томоохон төсөл бодит ажил хэрэг болж байна.

PHILIPS MULTIVA 1.5Т загварын Соронзон резонанст томографийн аппаратын сургалт

PHILIPS MULTIVA 1.5Т загварын Соронзон резонанст томографийн аппаратад Зүрх судасны соронзон резонанст томографийн гүнзгийрүүлсэн шинжилгээ хийх  сургалтыг PHILIPS компанийн гадаад сургагч эмч 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулж ЗШТ–ийн их эмч болон ДОЛТ-ын эмч мэргэжилтнүүд оролцлоо.

2025 оны МҮОНРТВ-ийн Могой жилийн Цагийн хүрдийн баатрууд “ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТЭН” номинацид нэр дэвшлээ.

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгаас ес дэх жилдээ зохион байгуулж буй могой жилийн “ЦАГИЙН ХҮРДИЙН БААТРУУД 2026”-ын энэрэнгүй үйлстэн номинацид тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасаг нэр дэвшиж байна. бид дэлхийн жишигт хүрсэн мэс заслын тусламжийг үзүүлж, 475 зүрхний нээлттэй мэс заслыг амжилттай хийж, 18 тэрбум төгрөгийг эх орондоо үлдээж чадсан юм.

Төсөл, хөтөлбөрүүд

  • Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжаар 5 шатны төсөл 2001 оноос одоог хүртэл 23 жилийн турш хэрэгжиж буй нь УГТЭ төдийгүй Монгол улсын зүрх судасны салбарын хамгийн урт хугацаанд, хамгийн их үр дүнд хүргэж буй төсөл юм.
  • Америкийн Засгийн газрын тусламжаар хэрэгжсэн Мянганы сорилтын сан төслөөр Зүрхний шигдээсийн 20 ор бүхий тасаг байгуулагдаж, ангиографийн лаборатори, компьютер томографийн аппарат суурилагдсан.

Зүрх судасны оношилгоо, эмчилгээний чиглэлд гарсан хөгжил дэвшил

Зүрх судасны оношилгоо

  • 2003 оноос эхлэн Монгол улсад анх удаа зүрхний өнгөт допплер хэт авиа, ачаалалтай бичлэг, алсын зайн дамжуулалт хийх боломжтой зүрхний цахилгаан бичлэгүүдийг хийж эхэлсэн. 2003 онд орон нутгийн 6 аймагт анхны зүрхний хэт авиан аппарат суурилагдаж, холбогдох сургалтуудыг зохион байгуулж байсан бол 2018 оноос бүх аймаг, дүүрэгт зүрхний хэт авиан оношилгоо хийгдэж байна.
  • 2004 оноос тодосгогчтой зүрхний хэт авиа, зүрхний 3 хэмжээст хэт авиан оношилгоог нэвтрүүлэн хийж эхэлсэн.
  • 2008 оноос улаан хоолойн зүрхний эхо, стресс эхо, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг, 24 цагийн артерийн даралт хэмжиж, хянах оношилгоог анх эхлүүлсэн. Орон нутгийн 8 аймагт 24 цаг зүрхний цахилгаан бичлэг, 24 цаг артерийн даралт хянах аппаратууд болон бусад оношилгооны багажуудыг суулгасан ба сургалтыг зохион байгуулж иргэд уг шинжилгээнүүдийг орон нутагтаа хийлгэх боломжтой болсон юм.
  • 2013 оноос зүрхний КТГ, СРТ-ийн оношилгоог тус тус хийж эхэлсэн